SCC LLC

Workshop Cleaning Serviceman

SCC LLC  •  Ulaanbaatar Hot, MN (Onsite)  •  2 months ago
Apply
AI can make mistakes so check important info. Chat history is never stored.

Job Description

Ажлын байр: Засварын цехийн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан ажилтан

Байгууллага: Хөдөлгүүр, генераторын үйлдвэрлэлийн компани

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот

Ажлын байрны зорилго:

Засварын цехийн супервайзорын шууд удирдлага дор засварын цехийн өдөр тутмын цэвэрлэгээг хариуцан, хөдөлгүүрийн засварийг тоос шороогүй цэвэр орчинд гүйцэтгэх боломжоор хангах

Гүйцэтгэх үүрэг:

  • Засварын цехийн доторх цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байдлыг хангах, тоос, тос бохирдлыг зайлуулах
  • Сэлбэг багажны тавиур дээрх тоос бохирдлыг цэвэрлэх
  • Цугларсан хогийг зайлуулж, хогийн савыг суллах
  • Шаардлагатай үед тоос сорогч ашиглан цэвэрлэгээ хийх
  • Явган хүний зам талбай, машин зам, зогсоолын цас цэвэрлэх
  • Оффисын болон засварын цехийн гадна орчны цэвэрлэгээг хариуцах
  • Цэвэрлэгээ, үйлчилгээний талаар дуудлага, гологдолгүй, санаачлагатай ажиллаж, үйлчлүүлэгчдийн хүсэлтийг тухай бүрт шийдвэрлэх
  • Барилгын ерөнхий засвар арчлалт харицсан ажилтны эзгүйд супервайзорын зааварчилгаагаар аюулгүй ажиллагаанд нийцүүлэн тодорхой үүргүүдийг хавсран гүйцэтгэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах
  • Засварын цехийн супервайзорын зааварчилгаагаар, аюулгүй ажиллагааны журмыг баримтлан бусад үүргийг, тухайлбал сэлбэг, багаж хэрэгсэл зөөх, байрлуулах ажлуудыг гүйцэтгэх
  • Камминсын болон Эс Си Си-ийн аюулгүй ажиллагааны журмыг чанд мөрдөн ажиллах
  • Олгосон ажлын багаж, хувийн хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу гамтай, зөв ашиглах, эвдэрч гэмтсэн, цаашид ашиглах боломжгүй болсон тохиолдолд холбогдох ажилтанд хэлж шинээр солиулах

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд боловсролтой
  • Өмнөх ажлын туршлагатай
  • Аюулгүй ажиллагааны мэдлэгтэйе
  • Ажилсаг, санаачлагатай, зөв хандлагатай, тогтвортой ажиллах
  • Өдөр тутмын гүйцэтгэл
  • Үүрэг даалгаврын биелэлт
  • Дотоод үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж
  • Осол авааргүй ажилласан байдал

Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл odgarig@scc.mn хаяг руу өөрийн CV-г илгээгээрэй. 8955-1216 дугаар луу залгаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

SCC LLC

About SCC LLC

Established in 2011 in Ulaanbaatar, we are a Global Recruiting and out-staffing company specializing in energy, IT, financial services, logistics, satellite & space and manufacturing.

Industry
HR & Recruiting
Company Size
51-200 employees
Headquarters
Ulaanbaatar, MN
Year Founded
2010
Website
scc.mn
Social Media