SCC LLC

Technician Geotechnical/ Геотехникийн техникч

SCC LLC  •  Mongolia (Onsite)  •  3 days ago
Apply
AI can make mistakes so check important info. Chat history is never stored.

Job Description

Ажлын байр:  Геотехникийн техникч

Байгууллага: Уул уурхайн томоохон компани

Байршил: Монгол улс, Өмнөговь аймаг

Ростер: 14/14

Гэрээний хугацаа: 4 сар

Ажлын байрны зорилго:
Энэхүү ажлын байр нь тухайн багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэх компанийн бодлого, дүрэм журмын дагуу инженерийн үйлчилгээ үзүүлж, байгууллагын нэгжийн геотехникийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Гүйцэтгэх үүрэг:

  • Уурхайн талбайд (газрын гүнд болон гадаргууд) ажиллаж, үлдсэн хугацаанд оффисийн орчинд тайлан, мэдээлэл боловсруулах, төлөвлөлтийн ажлуудыг гүйцэтгэх;

  • Чулуулгийн массын шинж чанар тодорхойлох, геотехникийн болон геологийн зураглалын ажилд дэмжлэг үзүүлэх;

  • Геологийн багийн төслийн төлөвлөгөө, хуваарь боловсруулах ажилд оролцож, шаардлагатай техникийн мэдээллээр хангах;

  • Хөрсний бэхэлгээний чанарын шалгалт, туршилт хийх, үр дүнг үнэлж тайлагнах;

  • Геотехникийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ хийх, өгөгдөл хүлээн авч боловсруулах;

  • Геотехникийн болон геологийн дээжийн бүртгэл, тэмдэглэл хөтлөн шинж чанарын үнэлгээ хийх;

  • Олон төрлийн мэдээллийн сан руу өгөгдөл оруулж, мэдээллийн үнэн зөв, чанарыг хангах;

  • Хөндлөн нэвтрэлтийн чанарын удирдлагатай холбоотой лазер сканнерын хэмжилт, боловсруулалтын ажлыг гүйцэтгэх;

  • Хөрсний бэхэлгээний шинэчлэл, туршилт, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх;

  • Геотехникийн хяналт шалгалт хийх, дэд бүтцийн гэмтлийн зураглал боловсруулах;

  • Уурхайн орчинд баг хамт олонтой хамтран аюулгүй, үр ашигтай ажиллагааг хангаж ажиллах;

  • Олон улсын болон олон соёлт багийн орчинд хамтран ажиллаж, мэдлэг туршлагаа хуваалцах;

  • Багийн гишүүдийг сургаж хөгжүүлэх, ажлын байрны хамтын ажиллагаа болон хариуцлагын соёлыг дэмжих;

  • Өөрийн үйл ажиллагаа, шийдвэрт хариуцлагатай хандаж, мэргэжлийн ёс зүй болон өндөр гүйцэтгэлийг эрхэмлэх;

  • Байгууллагын болон хувийн зорилгод хүрэхэд хамтын ажиллагаа, үр дүнтэй харилцааг хөгжүүлэх;

Тавигдах шаардлага:


  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх;

  • Иргэний Инженер, Геологийн Инженерчлэл эсвэл Уул уурхайн инженерт хамаарах мэргэжлийн чиглэл-Бусад Инженерчлэл мэргэжлийн чиглэлийг Гүний Уурхайн Геотехнийкийн хангалттай мэдлэг туршлагатай бол харгалзаж үзнэ;

  • Холбогдох чиглэлээр доод тал нь 3 жил ажилласан эсвэл ажлын байрны сургалтад хамрагдаж хангалттай хэмжээнд дадлага хийсэн байх;

  • Багаар ажиллах, олон улсын болон олон соёлт орчинд үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байх;

  • Аюулгүй ажиллагаа, мэргэжлийн ёс зүйг мөрдөн ажиллах хандлагатай байх.


Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл udval@scc.mn хаяг руу өөрийн CV-г илгээгээрэй. 9973-6353 дугаар луу залгаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

CV авах сүүлийн хугацаа: 6 сарын 5 ны өдөр

SCC LLC

About SCC LLC

Established in 2011 in Ulaanbaatar, we are a Global Recruiting and out-staffing company specializing in energy, IT, financial services, logistics, satellite & space and manufacturing.

Industry
HR & Recruiting
Company Size
51-200 employees
Headquarters
Ulaanbaatar, MN
Year Founded
2010
Website
scc.mn
Social Media