Өнөөдрийн байдлаар Оюу Толгойн ажиллах хүчний 97 гаруй хувь нь Монголчууд бөгөөд компанийн стратегийн гол анхаарах чиглэл нь тасралтгүй суралцдаг, өндөр ур чадвартай ажиллах хүчийг хөгжүүлэх явдал юм. Бид шилдэг авьяастнуудыг татан авч, хамтдаа аюулгүй бөгөөд дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай зэсийн бизнесийг хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг зорьдог.
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд бүс нутагт зэс-алтны уурхайг ажиллуулж байна. Компанийн алсын хараа нь ‘Байгалийн баялгийг тогтвортой үнэ цэн, мэдлэг, ур чадвар болгон хувиргах’ бөгөөд ‘Хамтдаа аюулгүй бөгөөд дэлхийд өрсөлдөх чадвартай зэсийн бизнесийг хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах’ эрхэм зорилгын хүрээнд дэлхийн хамгийн том зэс-алтны уурхайн нэгийг бүтээхээр ажиллаж байна.
Oyu Tolgoi’s workforce today is more than 97 per cent Mongolian, and a major strategic focus for the company is to develop a skilled workforce that is continuously learning. We aim to attract the best talent, so that we can together deliver a safe and globally competitive copper business that contributes to the prosperity of Mongolia.
Oyu Tolgoi LLC is operating a copper-gold mine in southern territory of Mongolia. The company aspires a vision ‘Natural wealth to enduring value, knowledge, and skill’, and pursues a mission, 'Together deliver a safe and globally competitive copper business that contributes to the prosperity of Mongolia' to build one of the largest copper-gold mines worldwide.
"Оюу толгой" ХХК нь дараах мэргэжлийн чиглэлээр 3 сарын хугацаатай дадлага хийх хорин хоёр (22) Дадлагажигч оюутан шалгаруулж авна.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг. Дадлагажигч оюутан дэлхийн жишигт нийцэх ажлын орчинд Оюу Толгой ХХК-ийн үйл ажиллагаанаас суралцан, холбогдох мэргэжлийн чиглэлийн мэдлэг болон практик дадлага хуримтлуулах боломжтой юм.
Уул уурхай салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, хүйсийн тэнцвэртэй байдлыг хадгалах зорилгоор Оюу Толгой ХХК нь энэ удаагийн “Оюутны дадлагын хөтөлбөр”-ийг зөвхөн эмэгтэйчүүд дунд зарлаж байна.
Өргөдлийн маягтыг 2026 оны 11 сарын 16-ны өдрийн 17:30 цагаас өмнө бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Хэрэв танд асуух, тодруулах зүйл гарвал бидэнтэй otcareer@ot.mn хаягаар, эсвэл 95098967 утсаар холбогдоно уу
Рио Тинтод бид уугуул иргэд, эмэгтэйчүүд, ЛГБТК+ нийгэмлэгийн гишүүд, ахмад ажилтнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон соёлын олон ялгаатай орчноос гаралтай хүмүүсийг ажилд орох өргөдлөө ирүүлэхийг онцгойлон дэмжиж, урьж байна.
Бид хүн бүр өөрийнхөөрөө байхад таатай, тэгш оролцоог хангасан орчныг бүрдүүлэхийн төлөө тууштай ажилладаг. Ажилтан бүрийн дуу хоолой сонсогдож, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэн үзэж, олон талт үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхөөс гадна байгууллагын амжилтын гол хүчин зүйл гэж үнэлдэг байхыг бид эрмэлздэг. Арьс өнгө, хүйс, иргэншил, гарал угсаа, шашин шүтлэг, нас, бэлгийн чиг баримжаа болон биднийг ялгаатай болгодог бусад аливаа шинжээс үл хамааран бид бие биедээ шударга, хүндэтгэлтэй ханддаг.
At Rio Tinto, we particularly welcome and encourage applications from Indigenous Peoples, women, the LGBTQ+ community, mature workers, people with disabilities and people from different cultural backgrounds.
We are committed to an inclusive environment where people feel comfortable to be themselves. We want our people to feel that all voices are heard, all cultures respected and that a variety of perspectives are not only welcome – they are essential to our success. We treat each other fairly and with dignity regardless of race, gender, nationality, ethnic origin, religion, age, sexual orientation or anything else that makes us different.

We're finding better ways to provide the materials the world needs. Iron ore for steel. Low carbon aluminium for electric cars and smartphones. Copper for wind turbines, electric cars and the pipes that bring water to our home. Borates that help crops grow and titanium for paint.