SCC LLC

Project Manager (Infrastructure)

SCC LLC  •  Ulaanbaatar Hot, MN (Onsite)  •  2 months ago
Apply
AI can make mistakes so check important info. Chat history is never stored.

Job Description

Ажлын байр: ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР
Байгууллага: Гадны хөрөнгө оруулалттай уул уурхай
Байршил: Улаанбаатар, Монгол

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

Дэд бүтэц хариуцсан менежер нь шаардлагатай судалгаа шинжилгээ, зөвшөөрөл, худалдан авах ажллагаа, гэрээт дэд бүтцийн барилгын ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй:

Уурхайн дэд бүтэц (Засварын газар, агуулах, оффис, кемп, цахилгаан үүсгүүр, түлшний агуулах гм)

Боловсруулах дэд бүтэц (нүүрс тээвэрлэлт, боловсруулалт, хадгалалт, ачилт гм);

Тээврийн дэд бүтэц (хатуу хучилттай зам, амрах зогсоол, засварын газар, агуулах, оффис, кемп, түлшний агуулах гм)

Ложистикийн дэд бүтэц (ачаа буулгах, нүүрс хадгалах, галт тэрэгний ачилт буулгалт,засварын газар, оффис, кемп, түлшний агуулах гм)

БУСАД ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА:

  • Хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдтэй холбоотой хуулийн шаардлагыг Компани мэдэж, дагаж мөрдөж буй эсэхэд хяналт тавих
  • Дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай арилжааны болон хууль тогтоомжийн судалгааг дуусгаж байгаа эсэхийг хянана
  • Барилга угсралтын ажлын холбогдох судалгаа, худалдан авалт, хуулийн шаардлага зэргийг багтаасан нарийвчилсан графикийг боловсруулж гаргах болон засварлах
  • Инженер, худалдан авалт, барилга угсралт, менежментийн гэрээг зохион байгуулж, дараагийн гэрээлэгчийн оролцоог удирдах

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн инженер эсвэл барилгатай холбоотой мэргэжлээр төгссөн байх
  • IELTS эсвэл түүнтэй дүйх Англи хэлний шалгалтын оноотой байх
  • Төслийн менежмент
  • Барилгын норм, стандарт
  • Эрсдлийн үнэлгээ
  • ЭМАББО менежемент
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвар сайтай
  • Хүчин төгөлдөх Монгол улсын жолооны үнэмлэх
  • Microsoft Office хэрэглээний программ сайн эзэмшсэн
  • CAD/Graphical Information System (GIS) программууд дээр ажиллаж байсан туршлагатай
  • Microsoft Project юм уу төстэй программ ашиглаж байсан
  • Барилгын юм уу ижил төстэй салбарт 3 түүнээс дээш жилийн ахлах түвшиний ажил хийж байсан
  • EPC and/or EPCM 1сая ам.доллароос дээш өртөгтэй барилгын төслийн зураг төсөл, гэрээ байгуулах, хэрэгжүүлэх явцад үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан
  • Барилгын менежементээр холбогдох яамдуудтай (БХБЯ, ЗТХЯ, БОАЖЯ) хамтарч ажиллаж байсан түүхтэй

Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл enkhzul@scc.mn хаягаар шинэчилсэн CV -ээ илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 80181119 дугаараас аваарай.

SCC LLC

About SCC LLC

Established in 2011 in Ulaanbaatar, we are a Global Recruiting and out-staffing company specializing in energy, IT, financial services, logistics, satellite & space and manufacturing.

Industry
HR & Recruiting
Company Size
51-200 employees
Headquarters
Ulaanbaatar, MN
Year Founded
2010
Website
scc.mn
Social Media