SCC LLC

Construction Manager

SCC LLC  •  Ulaanbaatar Hot, MN (Onsite)  •  1 day ago
Apply
AI can make mistakes so check important info. Chat history is never stored.

Job Description

Ажлын байр: Барилгын Менежер

Байгууллага: Уул уурхай, Барилга

Байршил: Хөдөө орон нутаг

Барилгын менежер нь уул уурхайн төслийн барилгын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, төслийг хугацаанд нь, төсвийн хүрээнд, өндөр чанартайгаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэхүү ажлын байр нь уул уурхайн дэд бүтцийн хөгжүүлэлт, инженерчлэл, гэрээний менежментийн талаар өргөн мэдлэг, туршлага шаардана.

Гүйцэтгэх үүрэг

  • Барилгын менежмент: Барилгын төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах ажлыг хугацаа болон төсвийн хязгаарт багтаан удирдах.
  • Гэрээний менежмент: Гэрээ боловсруулах, хянах, хэлэлцэх, гүйцэтгэлийг хангах.
  • Талбайн хяналт: Барилгын талбайд аюулгүй байдал, үр ашигтай байдал, өндөр чанарын стандартыг хангах.
  • Стратегийн төлөвлөлт: Уул уурхайн дэд бүтцийн урт, богино хугацааны төлөвлөлтөд хяналт тавих
  • Эрсдэлийн менежмент: Барилга болон гэрээтэй холбоотой эрсдэлүүдийг тодорхойлох, стратеги боловсруулах.
  • Дүрэм журам мөрдүүлэх: Байгаль орчин, аюулгүй байдал, барилгын дүрэм журамд нийцүүлэн ажиллах.
  • Гүйцэтгэлийг хянах: Барилгын ажил, тоног төхөөрөмж суурилуулалт, чанарын хяналтыг хянах.
  • Тайлан гаргах: Менежментийн багт явцын тайлан, бэрхшээл болон шийдлүүдийг тогтмол мэдээлэх.
  • Техникийн хяналт: Барилгын ажлууд техникийн үзүүлэлт, стандарт, зураг төслийн дагуу явагдаж байгаа эсэхийг хангах.

Мэргэжил, ажлын туршлага

  • Барилгын менежмент, иргэний барилга, байгууламжийн инженерчлэл болон холбогдох бусад чиглэлээр бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.
  • Уул уурхайн салбарын барилгын менежмент, гэрээ, инженерчлэл чиглэлээр7-оос доошгүй жилийн туршлагатай байх.
  • Томоохон барилгын төслүүдийг удирдаж байсан туршлагатай байх.
  • Гэрээ, хууль, хэлэлцээр хийх ур чадвартай байх.
  • Манлайлал, багийн удирдлагын өндөр ур чадвартай байх.
  • Олон улсын болон дотоодын барилгын дүрэм журмыг мэддэг байх.
  • Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх.

Хэрэв та энэхүү ажлын байрны мэдээллийг сонирхож байвал + 976 9009-2332 аль эсвэл өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Bayandalai@scc.mn хаягт илгээнэ үү.

SCC LLC

About SCC LLC

Established in 2011 in Ulaanbaatar, we are a Global Recruiting and out-staffing company specializing in energy, IT, financial services, logistics, satellite & space and manufacturing.

Industry
HR & Recruiting
Company Size
51-200 employees
Headquarters
Ulaanbaatar, MN
Year Founded
2010
Website
scc.mn
Social Media