Job Description
Ажлын байр: Борлуулалт, Хамтын Ажиллагаа Хариуцсан Захирал
Байгууллага: Банк, Санхүү, ББСБ
Баяршил: Улаанбаатар, Монгол
Үндсэн үүрэг:
- Борлуулалтын төсөв, стратеги, төлөвлөгөө гаргах, хянах
- Борлуулалтын баг удирдаж, KPI тогтоож, гүйцэтгэлийг хангуулах
- Борлуулалтын зорилтыг хангаж, орлогыг өсгөх арга хэмжээ авах
- Борлуулалтын үйл явцыг сайжруулах, үр дүнтэй горим бий болгох
- Шинэ харилцагчид эсхүл нийлүүлэгч байгууллагуудад мэдээлэл өгөх, мэдээлэл солилцох
- Стратегийн ач холбогдол бүхий нийлүүлэгчид болон там харилцагч нартай байнгын харилцаа тогтоож холбоотой байх
- Шинэ лизингийн хүсэлтийн материал хүлээн авч, анхан шатны шалгалт хийх
- Гадны байгууллагуудтай уулзалтуудад компанийг төлөөлж бие даан оролцох
- Зах зээлийн судалгаа хийж, шинэ боломжуудыг тодорхойлох
Тавигдах шаардлага:
- Бизнесийн Удирдлага, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Стратеги төлөвлөлт, баг удирдах, хэлэлцээр хийх өндөр ур чадвартай
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй ажил ажилласан, баг удирдаж ажилласан туршлагатай
- Санхүүгийн болон бизнесийн үзүүлэлтүүдийг шинжлэх, тайлагнах чадвартай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй /Заавал байх/
- Япон хэлтэй бол давуу тал болно
- Манлайлах ур чадвар, харилцааны өндөр соёлтой, үр дүнд чиглэн ажилладаг байх
Холбоо барих: +976 9520-3649; munkh-erdene@scc.mn