Job Description
Ажлын байрны нэр: Барилгын Ерөнхий Инженер
Байгууллага: Томоохон групп компани
Байршил: Улаанбаатар, Монгол
Ажлын байрны зорилго
Барилга, байгууламжийг зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд угсарч барих ажлыг удирдан зохион байгуулах, барилгын норм, дүрэм, стандарт, техникийн нөхцлийн шаардлагыг хангах, хяналт тавих, туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээний дагуу хяналт тавих, инженер техникийн ажилтнуудыг өдөр тутмын удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг гүйцэтгэнэ.
Ажлын байрны үндсэн чиг үүргүүд:
- Группийн хэмжээний барилгын төсөл, барилга ашиглалтын ажлыг нарийвчлан төлөвлөх, төлөвлөгөөг батлуулах, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийн хяналт тавьж, үнэлж дүгнэх,
- Барилга байгууламжийг зураг төслийн шатнаас төслийн талбайд баригдаж дуусах хүртэлх хэрэгжилтийн бүх үе шатны ажлыг норм дүрэм, стандартад нийцүүлэн төлөвлөх, төсөвлөх, захиалагчид танилцуулах, хэлэлцүүлэх,
- Төсөл хэрэгжих явцад ажил гүйцэтгэж буй гэрээлэгч, гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулах, ажлын явц, гүйцэтгэл, үр дүнд хяналт тавих, ажлыг захиалагчийн шаардлага, стандартад нийцүүлэн гүйцэтгүүлэх, удирдан зохион байгуулах,
- Барилгын төслийн бүх шатны материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчний тоо хэмжээ, үнэ өртгийг тооцоолон төслийн бодит хэрэгжих боломжийг тооцоолох, холбогдох судалгаа, шинжилгээ хийх,
- Багийн ажлын уялдаа холбоо, ажлын төлөвлөгөөний дагуу хэрэгжилт, биелэлтийг хангуулах байгуулалтын оновчтой системийг бий болгож, хэрэгжүүлэх,
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэх, хэрэгжилтийг тухай бүрт эргэн тайлагнах,
- Компанийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг чандлан мөрдөж, ажилчдыг бүрэн мөрдүүлэх,
- Компанийн дотоод журам, тушаал, шийдвэр, ажлын байрны тодорхойлолт, холбогдох стандартыг мөрдөн ажиллах
Тавигдах шаардлага:
- Мэргэжлээрээ 10-с дээш жил, Ерөнхий инженерээр 5-с дээш жил ажилласан
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх
- Бусдад шаардлага тавих чадвартай байх
- Манлайлах ур чадвартай байх
- Төсөл, төлөвлөгөө боловсруулах
- Autocad болон бусад мэргэжлийн программууд, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах
- Цаг нарийн баримталдаг байх, хувийн зохион байгуулалттай байх
- Өөриймсөг хандлагатай байх
- Харилцааны соёлтой байх
- Мэргэшсэн зэрэгтэй,
- Мэргэжлийн ур чадвартай, техникч сэтгэлгээтэй байх
Холбоо барих: +976 9188-8387; sunderiya@scc.mn