SCC LLC

Санхүү Удирдлага Хариуцсан Дэд Захирал

SCC LLC  •  Ulaanbaatar Hot, MN (Onsite)  •  2 days ago
Apply
AI can make mistakes so check important info. Chat history is never stored.

Job Description

Ажлын байр: Санхүү Удирдлага Хариуцсан Дэд Захирал

Байгууллага: Групп компани

Байршил: Улаанбаатар

Гүйцэтгэх үүрэг

  • Группийн хэмжээнд охин компаниудын бизнесийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх;
  • Группийн охин компанийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргалт, бизнесийн судалгаанд оролцож дэмжлэг үзүүлэх;
  • Шинэ төслийн зах зээлийн судалгаа, тооцоолол, төлөвлөлт хийх;
  • Группийн болон охин компаниудын урт болон богино хугацааны санхүүгийн төлөвлөлт боловсруулах, нэгтгэх, хэрэгжүүлтийг удирдах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Төлөвлөгөө, гүйцэтгэлийн тогтмол хяналт хийж шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;
  • Группийн санхүүгийн үр ашгийг тогтвортой өсгөх, санхүүгийн хөшүүргүүдийг оновчтой ашиглах, санхүүгийн эрсдэлийг бууруулах;
  • Чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлж, группийн хэмжээнд хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Санхүүгийн гүйцэтгэлийн тайлан гаргаж, ашигт ажиллагаа болон зардлын үр ашгийг шинжилж дүгнэлт өгөх, авах арга хэмжээ тодорхойлох, хэрэгжүүлэх;

Тавигдах шаардлага

  • Санхүүгийн менежмент болон Бизнес удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Санхүү болон Бизнесийн үйл ажиллагаа удирдаж ажилласан 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Санхүүгийн модел, төсөв, тайланг ажил үүрэгтэй ашиглах чадвартай;
  • Логик сэтгэлгээтэй, дүн шинжилгээ хийх өндөр чадвартай;
  • Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх хурдтай, оновчтой санал дэвшүүлэх чадвартай;
  • Дижитал санхүүгийн хэрэгсэл, программ хангамж (Excel advanced, ERP систем гэх мэт, PBI)-ыг чөлөөтэй ашигладаг;
  • Англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй;
  • CFA зэрэгтэй бол давуу тал болно;

Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг enkhjin.s@scc.mn хаягт илгээгээрэй.

SCC LLC

About SCC LLC

Established in 2011 in Ulaanbaatar, we are a Global Recruiting and out-staffing company specializing in energy, IT, financial services, logistics, satellite & space and manufacturing.

Industry
HR & Recruiting
Company Size
51-200 employees
Headquarters
Ulaanbaatar, MN
Year Founded
2010
Website
scc.mn
Social Media