SCC LLC

Хаус Борлуулалтын Менежер

SCC LLC  •  Ulaanbaatar Hot, MN (Onsite)  •  3 hours ago
Apply
AI can make mistakes so check important info. Chat history is never stored.

Job Description

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Албан тушаал: Хаус Борлуулалтын Менежер

Салбар: Үл хөдлөх хөрөнгө, Барилга угсралт

Төрөл: Бүтэн цаг

Үндсэн зорилго:

Компанийн хэрэгжүүлж буй үл хөдлөх хөрөнгө, орон сууц, хаус болон бусад төслүүдийн борлуулалтыг төлөвлөгөөний дагуу шуурхай хэрэгжүүлэх, шинэ харилцагчдийг татах, худалдан авагчидтай урт хугацааны хамтын ажиллагаа бий болгох замаар компанийн борлуулалтын орлогыг тогтвортой нэмэгдүүлэх.

Гүйцэтгэх үндсэн бүрэлдэхүүн хэсэг & Үүрэг хариуцлага:

  • Борлуулалт & Маркетинг: Төслийн борлуулалтын стратеги, төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлийг хангаж ажиллах.
  • Харилцагчийн харилцаа: Шинэ харилцагчидтай холбоо тогтоох, бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга болон илтгэл тавих, CRM системд мэдээллийг тухай бүр үнэн зөв хөтлөх.
  • Гэрээ & Хэлэлцээр: Харилцагчидтай борлуулалтын хэлэлцээр хийх, гэрээ байгуулах нөхцөлүүдийг тохирох, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих.
  • Зах зээлийн судалгаа: Зах зээлийн болон өрсөлдөгчдийн судалгаа хийх, эрсдэлийг урьдчилан таамаглаж, шинэ санаа, санаачилга гаргаж хэрэгжүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Боловсрол: Бизнесийн удирдлага, Маркетинг, Менежмент, Санхүү, Үл хөдлөх хөрөнгийн менежмент болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
  • Ур чадвар:
    • Борлуулалтын техник, хэлэлцээр хийх болон илтгэн танилцуулах өндөр ур чадвартай.
    • CRM систем дээр ажиллаж байсан эсвэл ашиглах бүрэн чадвартай.
    • Асуудлыг олон талаас нь дүгнэж шийдвэрлэх, эрсдэлийг урьдчилан харах чадвартай.
    • Ажиллагсдыг удирдан зохион байгуулах, бие даан болон багаар хамтран ажиллах туршлагатай.
  • Гадаад хэл: Англи хэлний дунд ба түүнээс дээш (Intermediate) түвшний мэдлэгтэй.

Хувь хүний төлөвшил & Шаардлага:

  • Шударга, зарчимч, мэргэжлийн ёс зүйг чанд баримталдаг.
  • Харилцааны өндөр соёлтой, эргэх холбоо сайтай.
  • Ажилдаа эзэн болж, түргэн шуурхай, гүйцэтгэл сайтай ажиллах чадвартай.
SCC LLC

About SCC LLC

Established in 2011 in Ulaanbaatar, we are a Global Recruiting and out-staffing company specializing in energy, IT, financial services, logistics, satellite & space and manufacturing.

Industry
HR & Recruiting
Company Size
51-200 employees
Headquarters
Ulaanbaatar, MN
Year Founded
2010
Website
scc.mn
Social Media