Job Description
Ажлын байр: Цалингийн Нягтлан Бодогч
Байгууллага: Барилга, Үл хөдлөх
Байршил: Хан-Уул Дүүрэг, Улаанбаатар хот
Гүйцэтгэх үүрэг:
- Компанийн нягтлан бодох бүртгэлийг НББОУС, СТОУС болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үнэн зөв хөтлөн явуулах
- Санхүүгийн болон татварын тайлангуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гарган харъяалагдах төрийн байгууллагууд болон чиг үүргийн удирдлагад заасан хугацаанд гаргаж өгөх
- Компанийн ажилтануудын цалинг холбогдох хууль, дүрэм журмын дагуу алдаагүй, үнэн зөв тооцоолох, хамаарах тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргаж тайлагнах
Шаардлага:
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай
- Мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал
- Англи хэлтэй бол давуу тал
Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг enkhjin.s@scc.mn хаягт илгээнэ үү.