SCC LLC

Борлуулалт бизнес хөгжил хариуцсан захирал

SCC LLC  •  Ulaanbaatar Hot, MN (Onsite)  •  4 months ago
Apply
AI can make mistakes so check important info. Chat history is never stored.

Job Description

Албан тушаал: Борлуулалт бизнес хөгжил хариуцсан захирал

Байршил: Улаанбаатар, Монгол

Компанийн борлуулалтын стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Та компанийн борлуулалтын зорилгыг тодорхойлж, богино болон урт хугацааны бизнес хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, мөн борлуулалтын багийг удирдах чиг үүрэгтэй.

Зах зээлийн судалгаа, өрсөлдөгчийн дүн шинжилгээ хийж, компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давуу талыг тодорхойлон, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх нь таны үйл ажиллагааны нэг чухал хэсэг юм. Мөн борлуулалтын тайлан, төлөвлөгөө, бизнесийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг боловсруулж, дүгнэлт гаргах, тэдгээрт үндэслэн шийдвэр гаргахад оролцоно.

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  • Борлуулалтын стратеги боловсруулж, хэрэгжүүлэх
  • Зах зээлийн судалгаа, өрсөлдөгчдийн дүн шинжилгээ хийх
  • Шинэ түнш, хамтрагч байгууллагуудтай харилцаа тогтоож, гэрээ хэлэлцээр хийх
  • Борлуулалтын баг, хамт олныг удирдах, удирдлагаар хангах, KPI тогтоох, гүйцэтгэл удирдах
  • Борлуулалтын тайлан, төлөвлөгөө, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах
  • Шинэ бизнесийн боломжуудыг илрүүлж, хөгжүүлэх
  • Гол хэрэглэгчид, түнш байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хөгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, худалдаа, борлуулалтын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Борлуулалт, бизнес хөгжил, стратеги төлөвлөлтийн чиглэлээр 8 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Удирдах албан тушаалд 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан байх
  • Зах зээлийн судалгаа, өрсөлдөөний шинжилгээ, үнийн бодлогогын талаарх өндөр мэдлэгтэй
  • Түншлэл, хэлэлцээр, гэрээ байгуулах өндөр ур чадвартай
  • Англи хэл – C1 түвшин
  • Илтгэх, харилцааны ур чадвартай
  • Стратеги сэтгэлгээтэй, аналитик, шийдвэр гаргах чадвартай
  • Ёс зүйтэй, хариуцлагатай
  • Стресс даах, хурдтай орчинд ажиллах чадвартай

Холбоо барих: anudar@scc.mn , 9033-9066

SCC LLC

About SCC LLC

Established in 2011 in Ulaanbaatar, we are a Global Recruiting and out-staffing company specializing in energy, IT, financial services, logistics, satellite & space and manufacturing.

Industry
HR & Recruiting
Company Size
51-200 employees
Headquarters
Ulaanbaatar, MN
Year Founded
2010
Website
scc.mn
Social Media